-0.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Төрийн өмчит компаниудын худалдан авалтыг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хүний орон тоог цомхтгох бодлого

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан засгийн газрын үед төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежерийн албан тушаалд нийтдээ 400 хүн томилогдсон билээ. Бүтээмжийн менежерийн албан тушаалд гол төлөв Ардын намаас нэр дэвшиж чадалгүй үлдсэн хүмүүс очсон бол хяналтын менежерээр АН-ын төлөөлөл давамгайлж байв. Харин шинэ Засгийн газар буюу Г.Занданшатарын баг эдгээр орон тоог цөөлөх, цомхтгох төлөвлөгөө боловсруулж байгаа талаар мэдээлэгдлээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “оны эцэст ажлыг нь дүгнэж үзээд цаашид бүтээмж болон хяналтын менежерийн орон тоо байх эсэхийг шийднэ” хэмээн мэдэгдсэн байна.

Хиймэл оюун ухаан худалдан авалтад

Ирэх 2026 оны улсын төсөвт Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зориулан 15 сая төгрөгийн өртөгтэй хиймэл оюун ухааны төхөөрөмж авах хөрөнгө тусгажээ. Энэхүү төхөөрөмжийг ашиглан төрийн өмчит компаниудын худалдан авалтын ажлыг дарга, мэргэжилтнүүд биш, харин хиймэл оюун ухаанаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ туршилтыг өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгжүүлсэн бөгөөд худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хиймэл оюун ухаан өндөр үр дүнтэйгээр гүйцэтгэсэн гэж мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here