25.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

Төрийн тусгай алба хаагчдын 60% нь ажлын стресст өртөж, зүрх судасны өвчний эрсдэл өндөр байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс хийсэн судалгаагаар, алба хаагчдын дунд халдварт бус өвчний эрсдэл өндөр байгааг хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүгнэжээ. Судалгаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд — Хилийн цэрэг, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Гадаадын иргэн, харьяат, Улсын бүртгэл зэрэг салбаруудын алба хаагчид хамрагдсан байна.

Зүрх судасны болон хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдэл хамгийн өндөр

Судалгааны үр дүнд нийт алба хаагчдын 80 хувиас дээш нь зүрх судасны болон хоол боловсруулах замын эмгэгийн өндөр эрсдэлтэй гарчээ. Энэ төрлийн өвчлөлүүд нь тус эмнэлэгт хамгийн олон тохиолддог эмчилгээний шалтгаануудын нэг гэдгийг Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Буянжаргал онцолж байна.

Хиймэл оюун ухаан ирэх 10 жилийн өвчлөлтийн магадлалыг тооцоолжээ

Мэргэжлийн онцлог, бүс нутгийн нөхцөл байдал, ажилласан жилийн мэдээллийг харгалзан хиймэл оюун ухааны дүн шинжилгээгээр ирэх 10 жилийн хугацаанд зүрхний цус хомсрох өвчин болон зүрхний дутагдал хамгийн өндөр магадлалтай өвчлөлийн тоонд орж байна.

25–35 насныхны дунд өвчлөл өндөр

Судалгаагаар хамгийн ид ажиллах нас болох 25–35 насныхны дунд өвчлөл хамгийн их бүртгэгдсэн байна. Энэ насны алба хаагчид өдөрт дунджаар 12 цаг ажиллаж, нэмэлт үүрэг гүйцэтгэх, байнгын томилолт, цаг агаарын хүнд нөхцөлд ажиллах зэрэг олон хүчин зүйлээс болж эрүүл мэндийн эрсдэлд өртөж буйг судлаачид анхааруулж байна.

Ажлаас халшрах хам шинж 60 хувьд илэрчээ

Сэтгэлзүйчдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр алба хаагчдын 60 гаруй хувь нь ажлаас халшрах хам шинж, сэтгэл түгшилт, нойргүйдэл, гутралт зэрэг сэтгэлзүйн шинж тэмдгээр өвчилж байгааг тогтоожээ. Энэ нь албан хаагчдын ажлын хэт ачаалал, стресс, илүү цагтай холбоотой байгааг судалгаанд дурдсан байна.

Насны бүлгээр өвчлөл дараах байдлаар зонхилжээ:

  • 25–30 нас: Хүчдэлийн гаралтай толгой өвдөлт
  • 31–35 нас: Зүрхний хэм алдагдал
  • 36–40 нас: Артерийн даралт ихсэлт
  • 46-аас дээш нас: Нойр булчирхайн архаг үрэвсэл, цусны даралт ихсэх

Хиймэл оюун ухаанаар дүгнэсэн дата анализын дүнд, төрийн тусгай алба хаагчдын өвчлөлд хамгийн их нөлөө үзүүлж буй хүчин зүйлс нь зүрх судасны өвчин, тамхидалт, стресс, хэт ачаалал хэмээн тодорхойлогдсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here