14.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 10, 2025

Төсөв 2026: Монгол Улсын төр илүү их өр тавихаар байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ирэх 2026 оны Улсын төсвийн төсөлд Монголын Засгийн газрын өр, зээлийн хэмжээ өмнөх оноос эрс нэмэгдэхээр тусгагджээ. Энэ онд Засгийн газрын дотоод өр 610 тэрбум төгрөг байсан бол дараа жилийн төсөвт 1 их наяд 40 тэрбум болж хоёр дахин нэмэгдэнэ. Мөн дотоодын зээлийн хэмжээ 2025 онд 300 тэрбум байсан бол ирэх онд 562.2 тэрбум төгрөг болохоор төлөвлөсөн байна.

Засгийн газрын ашиглах гадаад зээл, тусламжийг 2026 онд нийт 1.9 их наяд төгрөгт хүргэнэ. Өнөөдрийн байдлаар гадаад зээл, тусламжийн санхүүжилтэд 53.7 хувийн ашиглалттай, харин 907 тэрбум төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаа аж. Гадаадын хамгийн өндөр зээл БНХАУ-аас орж ирсэн ба 9 төслийн хүрээнд нийт 431 тэрбумыг эзэлж байна.

Засгийн газрын өөр бусад өрийг 2025 оны төсөвт 6.4 их наяд байсныг 2026 онд 10.3 их наяд хүртэл буюу 4 их наяд орчмоор өсгөсөн. Харин өрийн баталгааг энэ онд 3.8 их наяд байсныг дараа онд 7.7 их наяд буюу хоёр дахин нэмэгдүүлж тусгасан нь анхаарал татаж буй. Ирэх онд Засгийн газрын өр ДНБ-ий 43.8 хувьд дөхөх тооцоо гарсан байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирэх жил төсвийн бүх төрлийн өр зээлийн хэмжээг эрс өсгөж, өрийн баталгааны дүнг хоёр дахин нэмэх санхүүгийн бодлого барихаар төсөлд тусгажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here