-36.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 16, 2026

Төв аймаг АНУ, Филиппинээс багш урьж ажиллуулах төлөвлөгөөгөө танилцууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төв аймаг боловсролын чанарын үзүүлэлтээр бусад аймгуудтай харьцуулахад хангалтгүй түвшинд байгаа талаар дурдсаны үндсэн дээр аймгийн удирдлагууд сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд 2026 оноос АНУ болон Филиппин улсаас багш урьж, аймагтаа ажиллуулах төлөвлөгөө боловсруулсан байна.

Аймгийн хэмжээнд англи хэлний сургалтын чанарыг нэмэгдүүлэх зорилготой уг санаачилгад Филиппинээс ирэх багш нарын цалин сард 800 ам.доллар байхаар яригдаж байгаа бол АНУ-аас урьж ажиллуулах багшийн цалингийн хэмжээ одоогоор тодорхой болоогүй байна.

Мөн Төв аймагт ажиллахаар ирэх англи хэлний багш нарыг Монголд ажиллаж, амьдрах хугацаанд нь айл өрхөд байлгах хувилбарын талаар санал ирсэн гэж мэдээлжээ. Энэ нь зардлыг бууруулахын зэрэгцээ багш нарыг орон нутгийн орчинд хурдан дасан зохицоход дэмжлэг үзүүлэх хэлбэр байж болохоор байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу