-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Төв аймагт анх удаа тохойн үе солих мэс засал олныг шагшууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Орон нутагт тохойн үе солих нарийн мэс заслыг нэвтрүүлэв

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн багтай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-нд орон нутагт анх удаа тохойн үеийг бүтнээр нь солих мэс засал амжилттай хийжээ.

Ингэснээр тохойн үений ноцтой гэмтэл, дутмагшилтай иргэд ийм төрлийн хагалгаанд орохын тулд заавал Улаанбаатар хот руу зорчих шаардлагагүй болж, орон нутагтаа өндөр өртөгтэй эмчилгээ, мэс заслын үйлчилгээ авах боломж нээгдэж байна. Энэ нь эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аймагт амьдарч буй иргэдийн санхүү, цаг хугацааны ачааллыг мэдэгдэхүйц бууруулах алхам болж байна.

Өндөр технологи, олон байгууллагын хамтарсан баг

Хагалгаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар, сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцсон байна.

Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, мэс заслын аргачлалыг ашиглан тохойн үеийг протезээр бүтнээр нь солих ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд хагалгааны дараах хяналтаар өвчтөний биеийн байдал тогтвортой, нөхөн сэргээх эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлжээ.

Орон нутагт нарийн мэс заслыг тогтмолжуулах зорилт

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун энэ талаар ярихдаа:

“Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн хагалгааг зөвхөн ГССҮТ-д хийдэг байсан.

Хамгийн анх 2022 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 45 орчим хагалгаа хийгдсэн юм билээ.

Миний хувьд 2025 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл ГССҮТ-д гар, сарвууны чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн. Суралцаж байх хугацаандаа энэхүү хагалгааг аймаг, орон нутагтаа нэвтрүүлэх боломжийг судалж, улмаар анх удаа орон нутагт амжилттай нэвтрүүллээ. Цаашид мөрний үе солих зэрэг бусад төрлийн нарийн мэс заслуудыг орон нутагтаа нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна. Тус хагалгааг ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч Л.Нанжид болон гар, сарвууны тасгийн бусад эмч нартай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хийсэн. Өвчтөний биеийн байдал сайн байгаа. Аймаг, орон нутагтаа энэхүү хагалгааг нэвтрүүлж буй гол шалтгаан нь өртөг өндөртэй мэс заслын зардлыг бууруулж, иргэдэд үүсэх санхүүгийн болон цаг хугацааны ачааллыг багасгах, мөн тухайн өвчтөнд төвөг чирэгдэл багатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.

Ингэснээр аймаг, орон нутгийн шатанд зөвхөн гэмтэл, ослын анхан шатны тусламжаас гадна үе солих зэрэг нарийн мэс заслыг хийх хөрс суурь тавигдаж, цаашид бусад үений мэс заслыг орон нутагтаа шат дараатайгаар нутагшуулах зорилт тавиад байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу