Зарим суманд халдвар бүртгэгдэж, хязгаарлалт тогтоов
Төв аймгийн зарим сумдын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин илэрсэн талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан мал бүхий иргэд, малчдад Улаанбаатар хотын улаан бүс болон Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт адуу, малыг бэлчээрлүүлэхгүй, нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Малчдад шуурхай арга хэмжээ авахыг зөвлөв
Мөн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд малын эмчийн заавар, зөвлөмжийг мөрдөж, холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай хандахыг сануулжээ.






