-21.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Төв аймгийн Баянжаргаланд шүлхий батлагдаж, 21 мянган вакцин хүсжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинжилгээний хариугаар хониноос шүлхий илэрсэн нь тогтоогдов

Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, айл өрхүүдийг тусгаарласан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан юм. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг дарга Г.Бямбадоржоос тодруулга авлаа.

Тэрбээр “Манай сумын Улаан-Ухаа хоёрдугаар баг болон Жаргалант нэгдүгээр багт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 12-р сарын 12-ны өдрийн 26-374 дугаартай дүгнэлтээр эерэг гэсэн хариуг өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр авсан. Яаралтай шүлхий өвчин гарсан хоёр багийн нутагт хөл хорио тогтоосон байгаа. Одоогоор зөвхөн мэргэжлийн эмч нар нэвтрэх эрхтэй. Шүлхий өвчин айлын хониноос илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Харин сумын хэмжээнд бод малаа вакцинд бүрэн хамруулсан учир эрсдэл бага гэж тооцож байна” гэлээ.

Хөл хорио тогтоож, 8 өрхийг тусгаарлан эмчилж байна

Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар найман өрхийг тусгаарлан, эмчилгээний арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн нөхцөл байдлыг харгалзан Улаанбаатар хотоос 21,000 бог малны вакцин авах хүсэлтээ өгсөн байна.

Түүнчлэн сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтот болон эрсдэлтэй бүсээс ямар ч нөхцөлд мал, малын гаралтай бүтээгдэхүүн сумын нутаг дэвсгэрт оруулахыг хатуу хориглосон талаар мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here