Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Туул голын эрэг дээр гурван иргэн согтууруулах ундаа хэрэглэж байх үеэр нэг хүн усанд живсэн харамсалтай хэрэг гарчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид уг дуудлагыг өчигдөр хүлээн авсан байна.
Газар дээр нь очиход 26 настай иргэн Э Туул голд живж, нас барсан байжээ. Аврах ангийнхан 17:23 цагт талийгаачийн цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Энэ хэрэг нь согтууруулах ундааны хэрэглээний улмаас гарсан эмгэнэлт явдал болж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.