17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг бүрэн хориглолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд дэлхийн 12 улсын иргэдийг АНУ-д бүрэн нэвтрүүлэхийг хориглосон шинэ захирамж гаргалаа. Тэрбээр энэхүү шийдвэрийг гадаадын террорист халдлага болон бусад аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой хэмээн тайлбарласан юм.

Бүрэн хоригт орсон 12 улс:

  1. Афганистан
  2. Мьянмар
  3. Чад
  4. Конго
  5. Экваторын Гвиней
  6. Эритрэй
  7. Хайти
  8. Иран
  9. Ливи
  10. Сомали
  11. Судан
  12. Йемен

Хэсэгчилсэн хориг тавигдсан 7 улс:

  • Бурунди
  • Куба
  • Лаос
  • Сьерра-Леоне
  • Того
  • Туркменистан
  • Венесуэл

Трамп захирамжийг гаргахдаа:
“Бидэнд аюул учруулахыг хүсдэг хүмүүсийг бид өөрийн улсад оруулахыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж, хоригийн жагсаалтыг цаашид тэлэх боломжтойг онцолсон байна.

Шинэ журам нь 2025 оны зургаадугаар сарын 9-ний шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ.

Өмнөх ижил арга хэмжээ

Трамп анхны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа исламын шашинтнууд давамгайлсан долоон орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглож байсан. Тухайн үед батлагдсан шийдвэрийг 2021 онд Ерөнхийлөгч асан Жо Байден цуцалсан билээ.

Сонгосон шалгуур

Хоригт багтсан улсууд дараах үндэслэлээр сонгогдсон гэж Трамп тайлбарласан. Үүнд:

  • Террорист бүлэглэлүүдтэй холбоотой байдал
  • Виз болон иргэдийн мэдээллийг баталгаажуулах чадвар сул
  • АНУ-д визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдол олон
  • Гэмт хэргийн түүхийг бүртгэх тогтолцоо муу
  • Хамтын ажиллагаанд идэвхгүй ханддаг байдал

Тэрээр саяхан Колорадо мужийн Боулдер хотод болсон халдлагыг дурдсан. Тухайн үед Израилийг дэмжигчдийн жагсаал руу шатамхай бодистой бөмбөг шидсэн хэрэг гарч, энэ хэргийн гол сэжигтнээр Египетийн иргэн Мохамед Сабри Солиман тодроод буй. Тэрбээр АНУ-д жуулчны визийн хугацаагаа хэтрүүлсэн, мөн ажил эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан байжээ. Гэсэн ч Египет энэ удаагийн хоригт багтаагүй юм.

Улс орнуудын хариу үйлдэл

Хоригт өртсөн орнуудын зүгээс харилцан адилгүй байр суурь илэрхийлжээ:

  • Сомали: Засгийн газар АНУ-тай аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ зарласан.
  • Венесуэл: Дотоод хэргийн сайд нь Трампын засаглалыг “фашист” хэмээн буруутгаж, АНУ-д оршин суугаа Венесуэлийн иргэдэд анхааруулга хүргүүлсэн байна.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Ийм шийдвэр гаргасан нь олон хүний амьдралд нөлөөлөх байх даа. Хэтэрхий хатуу санагдаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here