29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Трамп: АНУ Украинд зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украин руу илгээх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх болсноо зарлалаа. Тэрбээр энэ мэдэгдлээ Даваа гарагийн орой Цагаан ордонд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзахын өмнөхөн сэтгүүлчдэд хийсэн юм.

“Бид илүү их зэвсэг илгээнэ. Тэд өөрсдийгөө хамгаалах ёстой. Одоо тэд маш хүчтэй цохилт амсч байна. Бид голчлон хамгаалалтын зориулалттай зэвсэг илгээх болно” хэмээн Трамп мэдэгдлээ.

Хэдхэн хоногийн өмнө Пентагоны удирдлага Украинд зэр зэвсэг нийлүүлэх үйл явцыг түр хугацаанд зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байсан юм. Гэсэн ч өнгөрсөн Баасан гарагт Трамп болон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярилцаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн бөгөөд энэхүү яриа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ахиц авчирсан гэж үзэж байна.

Тэрбээр Зеленскийтэй ярьсны дараа сэтгүүлчдэд хандаж, Украинд “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах систем ихээхэн дутагдаж байгааг онцолсон. Харин хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ энэ системийн нэрийг тусгайлан дурдаагүй байна.

Үүнтэй зэрэгцэн Герман улс Украинд шаардлагатай байгаа “Патриот” системийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, нийлүүлэх хүсэлтэй байгаагаа АНУ-д илэрхийлсэн талаар өмнө нь мэдээлэгдэж байв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Хамгийн гол нь энэ тусламж тогтвортой байж, түр зогсолтгүй ирдэг – Украинд урьдчилан таамаглах шаардлагатай байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here