7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Трамп: Apple-ийн Энэтхэгт iPhone үйлдвэрлэх төлөвлөгөө надад таалагдахгүй байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Apple компани гол бүтээгдэхүүн болох iPhone-ийн үйлдвэрлэлийг Хятадаас бүрэн хамааралгүй болгохын тулд Энэтхэгт үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ санаачилгыг дэмжихгүй байгаа аж.

Трамп Катарт болсон арга хэмжээний үеэр Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй уулзахдаа энэ асуудлыг ярилцсанаа Пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрээр:

“Өчигдөр Тим Күүк бид хоёрын хооронд жижиг үл ойлголцол үүссэн. Тэр Энэтхэг даяар үйлдвэрээ байгуулж байгаа. Харин надад энэ нь таалагдахгүй байна”

гэж шуудхан хэлжээ.

Тэр мөн энэхүү ярианы үр дүнд Apple компани АНУ-д үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх амлалт өгсөн хэмээн дурдсан байна.

Трамп яриандаа Энэтхэгийг дэлхийн хамгийн өндөр татварын босготой улс гэж тодорхойлж, АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсад нийлүүлэхэд маш их хүндрэлтэй байдгийг онцолсон байна. Гэвч тэрээр Энэтхэгийн тал АНУ-ын барааны импортын татварыг бууруулах санал гаргасан тухай мэдээллийг ч сэтгүүлчдэд дуулгажээ.

Харин Энэтхэгийн засгийн газар Трампын хэлсэнтэй холбоотой албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Apple компанийн хувьд өнөөг хүртэл iPhone-ийг голчлон Хятадад үйлдвэрлэж ирсэн бөгөөд АНУ-д үйлдвэрлэл огт явуулдаггүй. Харин Энэтхэг дэх iPhone-ийн ихэнхийг тус улсын өмнөд хэсэгт байрлах Foxconn группийн үйлдвэрт угсардаг. Tata Group ч мөн тус улсад Apple-ийн бүтээгдэхүүн угсарч байгаа юм.

Сүүлийн үед Foxconn болон Tata хоёр компанийн аль аль нь Энэтхэгийн өмнөд бүсэд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа мэдээлэл гараад буй. Энэ оны гуравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд Apple Энэтхэг дэх үйлдвэрүүддээ нийт $22 тэрбумын үнэ бүхий iPhone угсруулсан нь өмнөх жилтэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here