19.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Трампын Украины Ерөнхийлөгчид хандах хүйтэн хандлага ил боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд төдийлөн эерэг ханддаггүй талаар The New York Times сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, Трамп зөвлөхүүдтэй хийсэн ярианд Зеленскийг “муу залуу” хэмээн нэрлэж, түүнийг дэлхий нийтийг цөмийн дайны ирмэг рүү хүргэж байна гэж хэд хэдэн удаа шүүмжилсэн байна.

Трампын хэлж буй хатуухан үгс

The New York Times-ын нийтлэлд дурдсанаар, Трамп зөвхөн Зеленскийд бус, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ч дургүй гэдгээ зарим үед илэрхийлдэг ч хоёр орны удирдагчийн хувьд тэрээр Путинд илүү хүндэтгэлтэй ханддаг гэжээ.

Трамп, Путины утасны яриа

Өнгөрсөн Лхагва гарагт ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар утсаар холбогдож, Трамп Ерөнхийлөгч болсноос хойш энэ нь тэдний дөрөв дэх удаагийн яриа болсон байна. Утасны ярианы үеэр тэд Украины нөхцөл байдлыг хэлэлцжээ. Путин Истанбулд болсон хоёр дахь шатны энхийн яриа хэлэлцээний үр дүнг Трампт танилцуулж, Киевийн зүгээс үйлдсэн террорист ажиллагаануудын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Путин мөн Трампт Украин шууд хэлэлцээний үйл явцад саад учруулахыг оролдож буйг дурдсан байна. ОХУ ба Украин хоёрын энэхүү хоёр дахь шатны хэлэлцээ 2025 оны зургадугаар сарын 2-нд Истанбул хотод зохион байгуулагдсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here