-17.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Түгжрэлийг задлах төлөвлөгөө: Нийслэл авто зогсоолын тоог огцом өсгөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын иргэдийг хамгийн их бухимдуулдаг асуудлын нэг болох автомашины зогсоолын хүрэлцээний талаар байр сууриа нийтэд илэрхийллээ. Тэрээр орон сууцны томоохон хотхон, хорооллууд зогсоол дутмаг учраас оршин суугчид замын эхний эгнээнд машинаа байршуулах тохиолдол олширч, улмаар хотын замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгааг онцлов. Содон хорооллын ар хэсгээр зургаан эгнээтэй шинэ зам тавьсан ч тус хорооллын зогсоол хүрэлцээгүй хэвээр байгаагаас болж шинээр тавьсан замын 1-р эгнээг шөнө бүр автомашинаар дүүргэн хонуулах явдал тогтмол гарч буйг жишээ татан хэллээ.

Тэрбээр энэ асуудлыг цаашид үл тоож болохгүйг сануулж, барилга байгууламж барьж буй компаниудыг хүний хэрэгцээ, хотын хөдөлгөөний онцлогийг бодолцож төлөвлөлт хийх ёстой гэж шүүмжилсэн юм. Хотын дарга “Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг эрчимжүүлнэ. Том хотхон, хорооллууд зогсоол хүрэлцээгүйн улмаас замын 1-р эгнээнд машинаа тавиад замын хөдөлгөөнд ачаалал нэмээд байна. Содон хорооллын араар 6 эгнээ шинэ зам тавьсан. Гэтэл тус хорооллын зогсоол хүрэлцээгүйн улмаас шинэ замын 1-р эгнээнд машинаа хучиж хонуулаад байна. Барилгын компаниуд ч гэсэн хотхон, хороолол барихдаа зогсоолоо хангалттай хэмжээнд төлөвлөж, хүнээ боддог баймаар байна” гэлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here