15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

У.Өнөрцэцэг: Явган хүний замыг Бага тойруугаас Их тойруу хүртэл засварлаж эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган хүний замуудын засвар, арчлалтын ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр болжээ. Энэ талаар тус дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр хэлэхдээ, “1-11 дүгээр хорооны нийт 355 байршилд 37,228 ам метр талбай бүхий явган замын хавтангуудыг засварлаж, арчлах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ажлыг энэ сарын 20-ноос үе шаттайгаар эхлүүлнэ” гэж мэдэгдэв.

Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлахаар төлөвлөжээ. Мөн Багшийн дээд сургуулийн хойно байрлах Спортын төв ордны арк орчмын явган замын асуудалтай холбогдуулан иргэдээс гомдол ихээр ирж буй талаар тэрээр дурдсан. Уг хэсэгт автомашины хоёр чиглэлийн замтай ч явган хүний зориулалтын зам байхгүй тул мэргэжлийн байгууллагын дүгнэлт үндэслэн явган хүний зам шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэмж дурдахад, Сүхбаатар дүүргийн Энхтайвны өргөн чөлөө буюу Арслантай гүүрнээс Баруун дөрвөн зам хүртэлх хэсгийн явган хүний замыг шинэчлэх ажлыг мөн эхлүүлээд байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд багтаан дуусгахаар төлөвлөж буйг онцолжээ.

Мөн МУИС-ийн баруун тал болон Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галерей Улаанбаатар”-ын урд, СТӨ-ний арын явган замын ажлуудад нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Явган хүний зам нь тэгшхэн, аюулгүй байвал үнэхээр хэрэгтэй шүү!

  2. Зөв л ажил байна, гэхдээ дуусахдаа бүтнээрээ хийгдсэн байгаасай даа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here