17.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 24, 2025

УДБЭТ-ын гялалзсан од Б.Марал: Балетын дэлхийн тавцанд Монголын нэр!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын дэлхийн сонгодог болон Монголын бүжгэн жүжгүүдэд гоцлон тоглож буй залуу бүжигчин бол Б.Марал юм. Тэрээр найман настайдаа Монголын Хүүхдийн Ордны бүжгийн дугуйланд элсэж, балет, Монголын уламжлалт бүжиг, чөлөөт бүжгийн урлагаар хичээллэжээ. Дараа нь Хөгжим Бүжгийн Коллежид зургаан жил суралцаж, 2016 онд төгссөнөөс хойш УДБЭТ-д ажиллаж байна.

Б.Марал олон улсын тавцанд Монголын нэрийг гаргаж яваа амжилттай бүжигчин юм. Түүний онцлох амжилтууд:

2018 он: Ази Номхон Далайн Балетын Уралдаанаас алтан медаль
2019 он: Японы Токио хотод болсон “Tokyo World Ballet Trial” мэргэжлийн балетын уралдаанаас хүрэл медаль
2019 он: ОХУ-ын Улаан-Үдэд зохион байгуулагдсан Орос-Япон-Евро Азийн Балетын Анхдугаар Уралдаанаас алтан медаль
2025 он: БНХАУ-ын Сямэнь хотод болсон мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаанаас мөнгөн медаль
Өдгөө Б.Марал дэлхийн алдарт балетуудын гол дүрүүдэд тоглож, үзэгчдийг байлдан дагуулж байна. Түүний тоглосон гол дүрүүд:

П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын Одетта, Оделия
Н.А.Римский-Корсаковын “Шехеразада”-гийн Гюльнара гүнж
А.Аданы “Жизель”-ийн Мирта
Ж.Чулууны “Уран Хас”-ын Хандармаа
А.Энхтайваны “Хурмастын дагина”-ын Шаралдай Гоо хатан
Л.Минкусийн “Дон Кихот”-ын Гудамжны бүжигчин
П.И.Чайковскийн “Цөмөөхэй”-ний Амттаны дагина, Цасны хатан
Б.Маралын ур чадвар, авьяас нь Монголын балетын урлагийг дэлхийд сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here