-9.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 18, 2025

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Хүсэлтийг дэмжсэн санал хураалт

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг энэ сарын 16-нд хэлэлцэж, оролцсон 23 гишүүн бүгд түүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүний дагуу өнөөдрийн чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад 114 гишүүнээс 102 нь дэмжжээ.

Амарбаясгалангийн мэдэгдэл

Д.Амарбаясгалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхдөө:

“Миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэж хэллээ.

Тэрбээр энэхүү хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтын дагуу гаргасан байна.

Түр үүрэг гүйцэтгэгч

Шинэ УИХ-ын дарга томилогдох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг түр хугацаагаар гүйцэтгэхээр болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here