-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Авлигатай тэмцэх газраас (АТГ) Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн сүүлд хэлсэн үгтэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд дурдсанаар, УИХ-ын дарга 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр “…Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон” гэх утгатай илт үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан гэсэн.

Авлигатай тэмцэх газрын мэдэгдэлд туссан гол санаанууд

  • Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан. Тиймээс УИХ-ын даргын дээрх мэдэгдлийг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.
  • АТГ-ын удирдлага байгууллагын албан хаагчдад улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий ажиллагаа явуулах үүрэг өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдлээ.
  • Авлигатай тэмцэх газар нь хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримталж ажилладаг бөгөөд төрийн тусгай бие даасан байгууллага юм.
  • Тус байгууллага улс төрийн намын дотоод асуудалд холбогдуулж, эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шалгах ажиллагааг улстөржүүлэх явдлыг таслан зогсоохыг уриалж байна.

АТГ-ын энэ мэдэгдэл нь олон нийтийн дунд гараад буй мэдээлэлтэй холбогдуулан бодит байдлыг тодорхойлох, авах арга хэмжээ авах зорилготой юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here