-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 1 сар 13, 2026

Украины дайн 1,418 дахь өдөртөө хүрч, Зөвлөлтийн ДЭД дайны хугацаатай тэнцэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн ням гараг буюу нэгдүгээр сарын 11-нд Украины дайн 1,418 дахь өдрөө давжээ. Үүгээрээ энэ дайн Зөвлөлтийн арми Нацист Германы эсрэг 1941 оны 6 дугаар сарын 22-ноос 1945 оны 5 дугаар сарын 9 хүртэл тулалдсан хугацаатай тэнцсэн гэж Европын Бодлогын Шинжилгээний Төвийн судлаач Елена Давликанова нийтлэлдээ онцолсон байна.

Гэхдээ тухайн үеийн явц өнөөдөртэй огт өөр байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн арми Москвагийн орчмоос Берлин хүртэл өрнө зүгт 1,500–1,800 км урагшилж, эцэст нь Нацист Германыг буулган авч байсан. Харин өнөөдөр Зөвлөлтийн залгамжлагч хэмээн өөрсдийгөө үздэг Оросын зэвсэгт хүчин хилээсээ баруун, өмнө чиглэлд хэдхэн арван километраар давшсан хэмжээнд үлдэж, 2014 оноос хойш зорьж ирсэн Донбассын бүс нутгийг ч бүрэн эзэлж чадаагүй гэж нийтлэлд дүгнэжээ.

Түүнчлэн Орос улс Хятад, Иран, Умард Солонгосын дэмжлэгтэй, Европ тив дотроо хамгийн их хөрөнгийг батлан хамгаалахад зарцуулдаг гэсэн дүр зурагтай мөртлөө ийм үр дүнд хүрч буй нь өмнөх суртал ухуулгынх нь эсрэг дүр төрх болж байна гэж тайлбарласан байна. 2000-аад оноос Оросын эрх баригчид Украинд нацизм “газар авсан” гэх агуулгыг олон жил түгээж, өөрийн өдөөх дайныг “эх орны дайн”-тай адилтган ойлгуулахыг оролдсон гэж тэмдэглэжээ. Гэвч Украины болон НАТО-гийн хүчин чадлыг дутуу үнэлсэн нь “Оросын хүчирхэг арми” гэх ойлголтыг бодит байдал дээр ганхуулсан гэж үзсэн байна.

Санхүүгийн хэмжүүрээр авч үзвэл, сүүлийн бараг дөрвөн жилийн хугацаанд Оросын тал цэрэг армид нийт 540 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан гэж дурдав. Харин Украинд үзүүлсэн Өрнөдийн дэмжлэг энэ хугацаанд 380 тэрбум ам.долларт хүрсэн гэх тоо тавигджээ. Үүнээс Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армийн гол хүн хүч, үйлдвэрлэлийн баазын нэг нь Украин байсан түүхэн зураглал давхар харагдана гэж нийтлэлд тэмдэглэсэн байна.

Энэ өнцгөөс харахад Украин улс “дэлхийн хоёр дахь том арми” хэмээн нэрлэгддэг хүчний эсрэг удаан хугацаанд хатуу тулалдаж чаддагаа харуулж байна гэж дүгнэжээ. Гэсэн хэдий ч Москвад зарим хүрээлэлд Украины дотор ерөнхийлөгч Володимир Зеленскийн эсрэг бослого гарна, эсвэл Өрнөдийн зарим удирдагчидтай дипломат харилцаа тогтоож чадвал Украиныг дэмжих явдал зогсоно гэсэн хүлээлт, төөрөгдөл хэвээр үлдсэн тухай мөн онцолсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу