19.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Украины домогт боксчин Василий Ломаченко 37 насандаа зодог тайллаа – Олимп, дэлхийн аварга түүх болон үлдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Олимпын хошой аварга, мэргэжлийн боксын дэлхийн гурван жингийн аварга асан Василий Ломаченко 37 насандаа их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр энэхүү шийдвэрээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.

Ломаченко 2008, 2012 оны зуны олимпод дараалан алтан медаль хүртэж, дэлхийн боксын тавцанд нэрээ тодоор бичүүлсэн юм. Сонирхогчдын боксын замналдаа тэрээр 396 тулаан хийж, ердөө ганц удаа хожигдсон гайхамшигтай амжилттай байсан бөгөөд 2013 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьсан билээ.

Мэргэжлийн замналынхаа эхний 12 тулаанд гурван өөр жинд дэлхийн аваргын бүс эзэмшсэн Ломаченко нийт 21 тулаан хийж, 18 ялалт байгуулсан. Хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сарын 12-нд Австралийн Жорж Камбососыг арваннэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч, IBF холбооны аваргын бүсийг гартаа атгаж байсан.

Сонирхогчдын боксын карьертээ тэрбээр 2009, 2011 оны ДАШТ-ээс алтан медаль, 2007 онд мөнгөн медаль хүртэж байсан. Харин ганц хожигдол нь 2007 оны ДАШТ-ий шигшээ тулаанд ОХУ-ын Альберт Селимовт дийлдсэн тулаан байв.

Василий Ломаченко бол зөвхөн Украины биш, дэлхийн боксын спортын нэгэн домог болон нэрээ үлдээж байна. Түүний хурд, техник, тулаан унших чадвар, бэлтгэлийн чанар хэзээ ч мартагдахгүй гэдэгт спортын хорхойтнууд итгэлтэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here