-30.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

“Улаанбаатар Амазонс” “Холбооны цом”-ын хагас шигшээд шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ жил анх удаа “Холбооны цом” аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд дээд болон хөгжлийн лигийн эрэгтэй 32, эмэгтэй 16 баг өрсөлдөж буй бөгөөд шөвгийн наймын тоглолтууд Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ.

Эмэгтэй багуудаас “Улаанбаатар Амазонс” “Дусал Тус ШУТИС Шаркс” багийг 91-58 оноогоор хожиж, хагас шигшээд өрсөлдөх эхний баг болов. Тус тоглолтод “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч, гавьяат тамирчин О.Хулан 21 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт бүртгүүлжээ.

“Холбооны цом”-ын шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр, маргааш үргэлжилж, шилдэг дөрвөн баг бүрэн тодрох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here