13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

“Улаанбаатар марафон 2025” – 5 км ангилалд бүртгүүлсэн оролцогчдод энгэрийн дугаар тараалт эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн эхлэхэд 11 хоног үлдээд байна. 2025 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар нийт 8800 орчим иргэн оролцохоор бүртгүүлснээс 4400 гаруй нь 5 км-ийн ангилалд хамрагдаад байна.

5 км-ийн төрөлд бүртгүүлсэн оролцогчдод энэ сарын 13-наас эхлэн энгэрийн дугаар тарааж эхэлсэн бөгөөд дугааруудыг дараах дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоос хүлээн авах боломжтой.

Энгэрийн дугаар тараах байршлууд:

  1. Баянгол дүүрэг
    Хаяг: 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж
    Утас: 70141983
  2. Баянзүрх дүүрэг
    Хаяг: 41-р хороо, Ангорын байр, 3 давхар, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)
    Утас: 11-450511
  3. Сонгинохайрхан дүүрэг
    Хаяг: 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор
    Утас: 70176348
  4. Сүхбаатар дүүрэг
    Хаяг: 8-р хороо, Их тойруу, “N Tower” барилгын 7 давхар, 708 тоот
    Утас: 11-315651
  5. Хан-Уул дүүрэг
    Хаяг: 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төвийн урд байр, 2 давхар
    Утас: 344783
  6. Чингэлтэй дүүрэг
    Хаяг: 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж, 751 тоот
    Утас: 77773113
  7. Налайх дүүрэг
    Хаяг: 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхар, 304 тоот
    Утас: 70233601
  8. Багануур дүүрэг
    Хаяг: 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд
    Утас: 7021-3435
  9. Багахангай дүүрэг
    Хаяг: Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот
    Утас: 70491280

Бусад төрлүүдэд оролцохоор бүртгүүлсэн оролцогчдод 2025 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн энгэрийн дугаар тарааж эхэлнэ. Бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 20-нд дуусна.

Бүртгүүлэх сувгууд:

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here