-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Улаанбаатар метро хөдөллөө: II шатны тендер зарлаж, 6.6 их наядын багц тодров

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

I шатны тендер нээгдэж, 27 байгууллага сонирхлоо илэрхийлэв

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Энэ шатанд Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ зэрэг улсын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, оролцох сонирхлоо илэрхийлсэн байна.

II шат EPC+F нөхцөлөөр эхэлж, “Багц I” 6.6 их наяд төгрөгөөр явав

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууссан бөгөөд өнөөдөр EPC+F нөхцөлөөр өмнөх шатанд материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлажээ. II шатны тендерийг хоёр багцтайгаар төлөвлөсөнөөс “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Энэ багцад гүйцэтгэгч нийт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналаа тендерийн хамт хүргүүлэхээр, үлдэх 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Харин “Багц II”-ын тендерийг 2026 оны дөрөвдүгээр улиралд зарлана гэж мэдээлэв.

Шинэчилсэн ТЭЗҮ-ээр 19.4 км, 15 өртөөтэй, 20–30 м гүнд явна

Төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл 2024 оны долоодугаар сараас ажиллаж, метро төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл, концепц, зураг төслийг боловсруулан холбогдох төрийн байгууллагуудаар үе шаттай хэлэлцүүлж, магадлуулж дууссан байна. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр метро нь Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан хүртэл чиглэлд 19.4 км урттай, нийтдээ газар доогуур 20–30 метрийн гүнд явах бөгөөд 15 өртөөнөөс бүрдэхээр төлөвлөгджээ. Оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 17 мянга орчим, тодруулбал 17,206 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцсон. 2030 он гэхэд хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэх төлөвт суурилан, метро төслөөр өдөрт 450 мянган зорчилт хийгдэх боломжтой гэж тооцоолсон байна.

Түгжрэл 18 хувиар буурч, Толгойт–Амгалан 32 минут болно

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна гэсэн тооцоо гарчээ. Ингэснээр Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан хөдөлгөөн 32 минут болж богиносохоор байна. Түгжрэл болон автомашины хэрэглээ буурсантай холбоотойгоор хотын эдийн засагт жил бүр учирдаг хохирлыг 600 сая ам.доллараар бууруулах, өртөөнүүдэд 150–200 худалдаа эрхлэгчийг дэмжих, өртөө орчимд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьжээ. Мөн жилд 213 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу