МИАТ долоо хоногт хоёр удаа “Boeing 767-300” онгоцоор нислэг үйлдэнэ
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдрөөс эхлэн Улаанбаатар–Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ.
Шинэ чиглэл нь хоёр улсын аялал жуулчлал, худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.
Шууд нислэг 7 цаг үргэлжилнэ
МИАТ компани нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт “Boeing 767-300” загварын онгоцоор үйлдэх бөгөөд нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Шууд нислэг 7 цаг үргэлжлэх ба зорчигчид Сингапурын “Чанги” олон улсын нисэх буудалд буух юм.
“Чанги” нисэх буудал нь Skytrax байгууллагын жил бүрийн шалгаруулдаг дэлхийн шилдэг нисэх буудлын жагсаалтад сүүлийн 14 жилд 13 удаа тэргүүн байр эзэлжээ.
Зорчигчдод өгөх анхааруулга
МИАТ компаниас мэдээлснээр, Сингапур руу зорчих зорчигчид улсад нэвтрэхээс гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card (SGAC) бөглөх шаардлагатай.
Тус компани өмнө нь 2013, 2014 онд Улаанбаатар–Бээжин–Сингапур чиглэлд дамжин нислэг үйлдэж байсан бол энэ удаагийн шинэ маршрут нь анхны шууд нислэг болж байна.






Сингапур руу аялал төлөвлөж байсан бол одоо боломж нэмэгдэж байна
Аялах дуртай хүмүүст өөдөө сайхан мэдээ байна — Сингапуртай шууд холбогдсон нь амар