-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Улаанбаатарт анх удаа хоёр шинэ үйлдвэр усны асуудлыг өөрчилнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.

Мянганы сорилтын компактаар хоёр үйлдвэрийг барьж, ашиглалтад бэлдлээ

Мянганы сорилтын компактын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран Улаанбаатар хотын хүн амын ундны ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац 2018 оны 7 дугаар сарын 27-нд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Тус гэрээ 2026 оны 3 дугаар сард дуусгавар болох юм.

Сангийн яамны мэдээлснээр Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг зэрэг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьд хүрчээ.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт “урвуу осмос” технологи нэвтрүүлэв

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр болох Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт олон улсад түгээмэл хэрэглэдэг эрдэсжилтгүй, цэвэр ус гаргах “урвуу осмос” дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна. Ингэснээр шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд сүвлэгээний аргаар шугам хоолой суурилуулах шинэ технологи нэвтрүүлж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр хүртэлх нийт 55 км шугам хоолойг зарим хэсэгт Туул гол болон төмөр замын доогуур микротунель буюу бичил туннель өрөмдөн сүвлэгээ хийж холбосон байна. Мөн Монгол Улсад анх удаа худгуудын тоноглолд хайрган шүүрийн оронд олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох шилэн бөмбөлгөн шүүрийг ашигласан гэж мэдээлжээ.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр эрчим хүчний үйлдвэрлэлд ус нийлүүлнэ

Хаягдал ус дахин боловсруулах төслөөр Монгол Улсад анх удаа томоохон хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт байгуулж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа юм.

Энэ нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газрын доорх усны хэмжээг бууруулж, хоногт 50 мянга, жилд 14-18 сая орчим шоо метр гүний цэнгэг усыг хаягдал усаар орлуулан хэмнэх зорилготой. Ингэснээр хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистой, хариуцлагатай удирдах менежментийн суурь бүрдэхээр байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгыг энэ оны 11 дүгээр сараас эхлүүлж, усаа авч эхлээд байна.

Жилд 50 сая шоо метр хүртэл нэмэгдүүлж, 30 жил үр шим өгнө

Хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлж, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.427.657 иргэн үр шимийг хүртэх нөхцөл бүрдэхээр байна. Үүний үр дүнд унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж нэмэгдэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу