-4.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Улаанбаатарт трамвайн шугам тавих ажил 2025 оноос эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Улаанбаатар трамвай” төслийн төлөвлөгөө

Нийслэлд 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Улаанбаатар трамвай” төсөл албан ёсоор эхлэх гэж байна. Эхний шугам нь “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл чиглэлтэйгээр тавигдах юм.

Эко, ухаалаг тээврийн хэрэгсэл

Трамвай нь 100 хувь цахилгаанаар ажилладаг тул байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан тээврийн хэрэгсэлд тооцогддог. Замын тэмдэг болон гэрлэн дохиог автоматаар мэдрэх, аюулыг урьдчилан илрүүлж ослоос сэргийлэх ухаалаг системтэйгээрээ онцлог.

Цахилгаан хангамжийн хувьд 600-750V DC хүчдэлийг ашигладаг бол Улаанбаатарын төсөлд 750V тогтмол гүйдлийн системийг сонгосон. Энэ нь олон улсын жишигт нийцсэн, найдвартай, үр ашигтай шийдэл гэж үзэж байна.

Дохиоллын ухаалаг систем

Шинэ трамвайн хөдөлгөөнийг замын уулзвар болон автомашины урсгалтай уялдуулан зохицуулах дохиоллын системийг ашиглана. Трамвай уулзварт ойртох үед гэрлэн дохио автоматаар өөрчлөгдөж, ногоон гэрлээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох боломжтой.

Төслийн баталгаажуулалт

“Улаанбаатар трамвай” төслийн I, II шугамын ТЭЗҮ аль хэдийн боловсруулагдаж, Зам тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөл болон Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэгдэн дэмжигджээ. Мөн Хөгжлийн төвөөр магадлуулсан бөгөөд ойрын хугацаанд хэрэгжилт эхлэхээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here