-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Улаанбаатарт трамвайны хоёр шугам тавихаар боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй метро, трамвай, дүүжин тээвэр төслүүдийн явцын талаар өнөөдөр хотын захирагч дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дүүжин тээврийн хоёрдугаар шугамын судалгаа эхэлжээ

Хотын захиргаанаас дүүжин тээврийн хоёрдугаар шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд байна. Уг шугам нь нийтийн тээвэр бараг зорчдоггүй, автомашины ачаалал хамгийн ихтэй чиглэл болох Маршалын гүүрний зүүн хойд хэсэг — Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалга — Имарт — Шангри Ла — Нацагдоржийн хөшөө гэсэн маршрутаар төлөвлөгдөж байгаа аж.

Метро төслийн тендерийг энэ онд зарлана

БНСУ-ын EXIM банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай метро төслийн санхүүжилт болон хамтын ажиллагааны талаар уулзалт хийсэн байна. Хотын захирагчийн мэдээлснээр, метрог барих EPC+F олон улсын загварын тендерийг 2025 оны арванхоёрдугаар сардаа багтаан зарлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Трамвай төслийн чиглэл тодорхой болов

Трамвай төслийн гуравдугаар шатны сонгон шалгаруулалт ойрын хугацаанд явагдах гэж байна. Тус төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд дараах хоёр чиглэлд трамвайг явуулахаар төлөвлөжээ:

  • Зунжин – Сүхбаатарын талбай
  • Степпа Арена – Сүхбаатарын талбай

Хотын захирагчийн хэлснээр, трамвайны эхний шугамын өртөг 1.2 их наяд төгрөг, хоёрдугаар шугамын өртөг 1.5 их наяд төгрөг, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Улаанбаатарын 18 мега төслөөс 11 нь хэрэгжиж эхэлсэн

Одоогоор нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 18 мега төслийн 11 нь гараанаас гарсан, үлдсэн долоог ойрын хугацаанд хөдөлгөхөөр бэлтгэж байна. Эдгээрийг Хөгжлийн зээл, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлж буйг захирагч онцоллоо.

Хотын захирагч худал мэдээллийг няцаав

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд түгээж буй эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн талаар хотын захирагч дараах тайлбарыг өгчээ.

“Сүүлийн арван хоногт намайг цус харвасан, нас барах гэж байгаа, ажлаа өгөх гэж байгаа гэх худал мэдээлэл тарааж байна. Энэ бол эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл. Цусны даралт тогтмол 80/120, би эрүүл, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.”

Тэрээр өвлийн улиралд томоохон төслүүдийн тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт татах ажил идэвхтэй явагддаг болохыг онцлон хэлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here