-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Улаанбаатарын трамвай: Зуслангаас Талбай хүртэл 29 минутын зорчилт

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хотын босоо тэнхлэгт хоёр шугам, хос замтай хэрэгжинэ

“Улаанбаатар трамвай” төслийг хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугамтай, хос замын зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, нэгдүгээр шугам нь зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой байна. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.

Хөдөлгөөний хугацааны зардлыг 2040 оны түвшинд бууруулна

Төслийн тооцооллоор, 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэрээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай гэж үзжээ.

“Улаанбаатар трамвай төсөл”-ийг хэрэгжүүлснээр автобус богино эргэлтэд орж, иргэдэд илүү түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэхээс гадна авто машины дундаж хурд нэмэгдэхээр байна.

Трамвай 5 минут тутам явж, хоёр чиглэлд 29–37 минут зорчино

Трамвай таван минут тутам эргэх зохион байгуулалтаар ажиллах бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут зорчихоор төлөвлөсөн байна. Харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явахаар тооцжээ.

Мөн хотын төвийн авто замын ачааллыг бодитоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээ бүрдүүлэх ач холбогдолтой гэж мэдээлэв. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай шийдлийг нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг багасгах нөхцөл бүрдэхээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу