Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний сүүлийн үеийн нөхцөл байдлыг мэдээллээ. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагийн хэлснээр сүүлийн 24 цагт 73 шинэ тохиолдол нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 1,964-д хүрсэн байна. Эдгээрийн 1,390 нь бүрэн эдгэрч, хяналтаас гарсан бол одоогоор 21 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн сүүлийн нэг хоногт 24 хүн эмнэлгээс гарчээ.
Улаанбаатар хотын нөхцөл байдал өндөр хэвээр байгаа бөгөөд нийслэлээс гадна Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад лабораториор батлагдсан тохиолдлууд бүртгэгдсэн. Эдгээр аймгуудад хөнгөн хэлбэрийн 34, дунд зэргийн 271, хүнд хэлбэрийн 23 тохиолдол бүртгэгдээд байна.
Эмнэл зүйн хувьд бүх тохиолдолд эмнэлгийн баг ажиллаж байгаа бөгөөд ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамны эмнэл зүйн зөвлөх баг тохиолдол бүр дээр шуурхай зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа юм.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагийн хэлснээр, өвчлөл 10-14 насны хүүхдүүдийн дунд голчлон тархаж байгаа тул энэ насныхныг дархлаажуулалтад хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.
Халдвар улам нэмэгдээд байгаад санаа зовж байна. Хүүхдүүдээ сайн дархлаажуулах хэрэгтэй юм байна