15.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

Улаанбурхан өвчний тохиолдол 13 мянга давлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13,308 хүрчээ.

Одоогоор 39 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс 7 нь хөнгөн, 29 нь дунд зэргийн хүндрэлийн байдалтай байна. Нийтдээ 13,238 хүн эдгэрсэн, 21 хүн гэрээр эмчлүүлж байгаа бол нас баралт 10 болжээ. Мөн хавьтал болсон 96,710 хүн бүртгэгдсэн байна.

Насны бүлгээр авч үзвэл өвчлөл хамгийн өндөр нь 10-14 насныхан бөгөөд 5,013 тохиолдол бүртгэгджээ. Дараагаар нь 0-4 насныхан 2,994 тохиолдол, 5-9 насныхан 1,712 тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Улаанбурхан нь маш өндөр халдвартай ч хоёр тунт вакцин хийлгэснээр бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here