-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Улаанбурханы тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 10–14 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тохиолдлын удирдлагын баг хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэв

Улаанбурхан өвчний халдвар авах тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаатай холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг өнөөдөр хуралджээ. Сүүлийн өдрүүдэд улаанбурханаар өвчилж эмнэлэгт хандах иргэдийн тоо өссөн бөгөөд томуутай давхцан тархаж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн товлолт вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд халдвар авч хүндрэх, цаашлаад нас барах эрсдэл нэмэгдэж байгааг онцолжээ.

Бага насныханд чиглэсэн арга хэмжээ, эцэг эхчүүдэд өгсөн зөвлөмж

Хурлын шийдвэрийн хүрээнд товлолт вакцин хийлгэх нас нь болоогүй 6–8 сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, мөн 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг анхааруулжээ.

10–14 насныханд нэмэлт дархлаажуулалт хийнэ

Мэдээллээр 10–14 насны хүүхдүүдийн дунд улаанбурхны халдвар харьцангуй их тархаж буй тул ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхээс өмнө энэ насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Үүнээс гадна амьсгалын замын халдвартай, эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийг улаанбурхан өвчтөнөөс ялган оношлох зөвлөмжийг өрхийн эмнэлгүүдэд өгсөн байна. Мөн улаанбурхан туссан нь батлагдсан өвчтөний ойрын хавьтлыг илрүүлж, дархлаажуулах ажлыг илүү эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу