1.7 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 5, 2025

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт идэвхтэй өрнөж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 — Манай улсад улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэлж, эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан идэвхтэй явагдаж байна. Энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-аас зөвлөмжлөсөн томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр хэв шинжийг агуулсан 300,000 хүн тун 4 цэнт вакциныг ашиглаж байна.

Дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлэг

Эрсдэлт бүлгийн хүн амд:

  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд
  • Хүүхдийн байгууллагын багш, ажилчид
  • 65-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэд
  • 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдүүд

Эдгээр иргэд өрх, сумын эмнэлгээр дамжуулан дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн бусад иргэд сайн дураараа вакцинд хамрагдах нөхцөл бүрдсэн.

Томуугийн дэгдэлтийн эрсдэл

Манай улсад улирлын томуугийн дэгдэлт жил бүр аравдугаар сараас эхэлж, нэгдүгээр, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Дунджаар жилийн 630,000-700,000 хүн томуугаар өвчилдөгөөс 45,000-47,000 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг байна. Сүүлийн гурван жилд дэгдэлтийн хугацаа хоёр дахин уртасч, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн нь эрүүл мэндийн салбар болон нийгэм, эдийн засагт ихээхэн дарамт учруулсаар байна.

Дархлаажуулалтын ачаар өвчлөлийн тархалтыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here