Монголын үндэсний бөхийн холбоо “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн хандивын барилдаан зохион байгуулахаар болжээ.
Хандивын барилдаан энэ ням гарагт, буюу 2025.12.07-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд бөх сонирхогчид төдийгүй сайн үйлсийг дэмжих иргэдэд нээлттэй юм.
Энэхүү барилдаанаас төвлөрөх бүх орлогыг ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчлэхэд зарцуулах бөгөөд аянд нэгдсэн үзэгчдээс азтан шалгаруулж, авто машин бэлэглэхээр төлөвлөжээ.
Барилдааны тасалбарыг онлайнаар дараах холбоосоор худалдан авах боломжтой:
https://shoppy.mn/products/traditional-wrestling-251207_tw





