-4.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгийн торгуультай

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн авто замын хөдөлгөөнд улсын дугааргүй тээврийн хэрэгсэл оролцох зөрчил эрс нэмэгдэж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Камерын хяналтаар илрүүлж байна

Гудамж, талбайд суурилуулсан теле хяналтын камер ашиглан улсын дугааргүй автомашинуудыг илрүүлж байгаа бөгөөд зөрчил гаргасан жолооч нарт хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

Хуулийн дагуу ногдуулах торгууль

“Зөрчлийн тухай хууль”-д зааснаар:

  • Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд
    • Иргэнийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр,
    • Хуулийн этгээдийг 250 нэгж буюу 250,000 төгрөгөөр торгоно.
  • Хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон бол
    • Жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах,
    • Иргэнийг 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр,
    • Хуулийн этгээдийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгоно.

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Хяналтын байгууллагаас иргэдийг тээврийн хэрэгслээ хууль ёсны улсын дугаартай, бүрэн бүртгэлтэйгээр хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн хуурамч дугаар ашиглах, улсын бүртгэлгүй автомашин жолоодох нь хуулийн хариуцлага хүлээлгэх ноцтой зөрчил болохыг дахин сануулав.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here