Улаанбаатар хот, 2025 оны 7 сарын 11 – Монгол төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. Сур болон шагайн харваагаар нээлтээ хийсэн наадмын хүрээнд болох бүх арга хэмжээ, соёл урлагийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Долоодугаар сарын 11 – Баасан гараг
- 07:00–11:00 – Азарганы уралдаан (Хүй долоон худаг)
- 11:00–13:00 – Үндэсний их баяр наадмын нээлт (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 12:00–16:00 – Их насны морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 13:00–17:30 – Бөхийн барилдааны нэгийн даваа (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 13:00–13:30 – Сурын харвааны нээлт (Сурын талбай)
- 17:30–20:00 – Бөхийн барилдааны хоёрын даваа (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 19:00 – “Nair music concert – Jess in Ulaanbaatar” тоглолт (Social Pay парк)
- 21:00–22:30 – “Мөнхөд гэрэлтэх Монгол” жуулчдад зориулсан хөтөлбөр (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 21:00–24:00 – “Улаанбаатарын үдэш 2025” үдшийн цэнгүүн (Сүхбаатарын талбай)
- 24:00 – Ёслолын буудлага (Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн ордон)
Долоодугаар сарын 12 – Бямба гараг
- 07:00–11:00 – Соёолон насны морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 09:00–11:00 – Бөхийн барилдааны гуравын даваа (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 11:00–12:30 – Бөхийн барилдааны дөрвийн даваа (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 12:00–14:00 – Дааганы уралдаан (Хүй долоон худаг)
- 13:00–21:00 – Бөхийн барилдааны тав, зургаа, долоо, найм, есийн даваа (Төв цэнгэлдэх хүрээлэн)
- 21:30–22:00 – Баяр наадмын хаалтын ёслол (Төв цэнгэлдэх хүрээлэн)
Долоодугаар сарын 13 – Ням гараг
- 07:00–08:30 – Сонгомол дээд насны морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 09:00–11:30 – Сонгомол дунд насны морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 11:00–13:00 – Жороо морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 12:00–19:00 – Уяачдын наадам (Хүй долоон худаг)
Бид бүх бүсийг төлөвлөсөн: соёл урлаг, спорт, алхалт
Энэ жил бүх зүйл илүү зохион байгуулалттай харагдаж байна