14.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 4, 2025

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулах үүрэг өглөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өнөөдөр ССАЖЗЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Биеийн тамир, спортын улсын хороо, мөн харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон нийслэл, дүүргийн спортын байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Энэ уулзалтын үеэр сайд Ч.Ундрам 2028 онд АНУ-д зохион байгуулагдах “Лос-Анжелес-2028” зуны олимп, паралимпын наадамд Монголын шигшээ багийг өндөр түвшинд бэлтгэж оролцуулах шаардлагыг онцолж, тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллахыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгтэд даалгав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын олимп, паралимпын наадамд бэлтгэж буй Үндэсний шигшээ багийн 300 орчим тамирчин Спортын төв ордонд өдөр тутмын бэлтгэл сургуулилтаа хийж, спортын анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ авч байна. Тус ордон нь залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн санаачилгаар БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 1958 онд баригдан ашиглалтад орж, энэ жил 67 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа түүхэн байгууламж юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here