10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

Үс арчилгааны бүтээгдэхүүн уушгийг автомашины яндангийн хийгээс илүү бохирдуулж байна гэж судалгаа тогтоожээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Пердьюгийн их сургуулийн инженерүүдийн хийсэн судалгаагаар үсээ халуун төхөөрөмжөөр янзалснаар уушгинд шууд хуримтлагддаг тэрбум гаруй нанохэмжээний тоосонцор агаарт ялгардаг болохыг тогтоожээ.

Шинжлэх ухааны ажилтан Нусрат Юнгийн удирдсан багийн тооцоолсноор ердөө 10–20 минутын халуун төхөөрөмж ашигласан арчилгааны явцад хүний уушгинд 10 тэрбум гаруй наночастик сууж үлддэг аж. Энэ нь амьсгалын замын стресс, уушгины үрэвсэл, танин мэдэхүйн бууралтад хүргэх эрсдэлтэй гэнэ.

“Энэ нь үнэхээр ноцтой асуудал. Хүн өдөр тутмын хэрэглээний үс арчилгааны бүтээгдэхүүн ашиглахдаа ингэж их хэмжээний наночастик уушгинд орж байна гэж бид өмнө нь төсөөлж ч байгаагүй” хэмээн Юнг онцолсон байна.

Ямар нөхцөлд хамгийн их эрсдэлтэй вэ?

  • 150°С-ээс дээш халуунд бүтээгдэхүүний химийн нэгдлүүд ууршин агаарт хурдан тархдаг.
  • Лак, гель, тос зэрэг халуунд тэсвэртэй бодисууд шинээр наночастик үүсгэдэг.
  • Туршилтаар халуун төхөөрөмж ашигласан үед агаарт 10,000–100,000 наночастик/см³ хүртэл үүсэж байсан нь автомашины яндангийн хийтэй ойролцоо үзүүлэлт гаргажээ.

Ямар бодис хамгийн аюултай вэ?

Судалгаагаар үсний бүтээгдэхүүний найрлагад өргөн хэрэглэгддэг D5-силоксан нэртэй нэгдэл хамгийн ихээр ялгардаг нь тогтоогдсон байна. Энэ бодис:

  • уушги, элэг, мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг,
  • Европын холбоонд зарим хэрэглээг нь аль хэдийн хязгаарласан,
  • маш тогтвортой, биед хуримтлагддаг аюултай бодисын тоонд оржээ.

Судалгааны онцлог

Туршилт олон сарын турш үргэлжилсэн бөгөөд:

  1. Жинхэнэ оролцогчид өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүн, багаж хэрэгслээ авчирч ашигласан.
  2. Халуун тавцан болон бодит үсээр туршилт хийж ялгарч буй тоосонцрыг хэмжсэн.
  3. Орчны агаарт бодисын хэмжээ секунд тутам хэмжигдсэн байна.

Судалгааны дүгнэлт

  • Үсээ халуун төхөөрөмжөөр янзлах үед уушгинд хамгийн их тоосонцор сууж үлддэг.
  • Хүн нэг удаагийн арчилгаагаар 10 тэрбум гаруй тоосонцор уушгины гүн хэсэгт хүрч очдог.
  • Эрсдэлээс зайлсхийхийн тулд үсний бүтээгдэхүүнийг халуун төхөөрөмжтэй хамт хэрэглэхгүй байх, эсвэл хүчтэй агааржуулалттай өрөөнд ашиглахыг зөвлөжээ.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here