-14.9 C
Ulaanbaatar
Лхагва, 1 сар 14, 2026

Усанд сэлэлтийн улсын аваргад 20 клуб өрсөлдөж, 24 төрөлд рекорд шинэчлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төв бассейнд 123 тамирчин улсын аваргын төлөө өрсөлдлөө

Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 8–12-нд Улаанбаатар хотын Төв бассейнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 20 клубийн 123 шилдэг тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан бөгөөд 24 төрөлд улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Нийлбэр дүнгийн багийн байрлал тодорлоо

Тэмцээний нийлбэр дүнгээр багууд дараах байдлаар байр эзэлжээ.

  1. We Aquatics
  2. Alpha
  3. Хангарьд
  4. Сэлэм загас
  5. Kings of Oceans

“Kings of Oceans”-ын тамирчдын амжилт онцлогдов

Төв бассейнд хичээллэдэг сурагчид уг тэмцээнд оролцсон байна. “Kings of Oceans” клубийн тамирчин Д.Хас-Эрдэнэ 1500 м-ийн өврөөр даллах төрөлд 1-р байр эзэлжээ. Мөн А.Мөнгөнтулга 200 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 2-р байр, Ц.Гүнбилэг 50 м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 2-р байр тус тус хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн 4×100 м өврийн буухиа төрөлд 3-р байр эзэлсэн бол Б.Марал-Эрдэнэ 200 м-ийн араар даллах сэлэлтийн төрөлд 3-р байрт шалгарчээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу