Олон хүн үс уналт, нимгэрэл, эрт бууралтаас болж сэтгэл зовниж байдаг. Судалгаагаар 40 нас хүрэхээс өмнө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тал хувь нь ийм асуудалтай тулгардаг аж.
Энэ нь зөвхөн гаднын хүчин зүйлс буюу бохирдол, буруу арчилгаанаас хамаарахгүй, харин чухал шим тэжээлийн дутагдалтай холбоотой гэдгийг Times of India онцолсон байна. Үсний ургалт, нягтралыг сэргээдэг гол таван витаминыг танилцуулъя.
1. А аминдэм
- Хуйхыг чийгшүүлж, хуурайшилт, хальсрахаас сэргийлдэг.
- Sebum буюу байгалийн тосны ялгарлыг идэвхжүүлдэг.
- Эх үүсвэр: лууван, өндөг, байцаа, улаан чинжүү, амтат төмс.
2. С аминдэм
- Хүчтэй антиоксидант тул чөлөөт радикалаас үсийг хамгаална.
- Коллаген үүсэлтийг дэмжиж, ширхэгийг бат бөх болгоно.
- Эх үүсвэр: цитрус жимс, жимсгэнэ, киви, брокколи, улаан лооль.
3. Д аминдэм
- Шинэ үсний уутанцар үүсэхэд оролцож, ургалтыг сэргээдэг.
- Дутагдал нь халцрах өвчинтэй холбоотой байж болзошгүй.
- “Нарны витамин” гэгддэг бөгөөд нарны гэрлээс гадна өндөгний шар, өөх тос ихтэй загас, бүйлс, овъёосны сүүнээс авна.
4. В7 аминдэм (биотин)
- Үсний үндсэн уураг болох кератины нийлэгжилтийг дэмждэг.
- Үсийг уян хатан, гялалзсан, бат бөх болгоно.
- Эх үүсвэр: хулд загас, өндөг, бүйлс, самар, буурцагт ургамал, амтат төмс.
5. Е аминдэм
- Үсийг гэмтээдэг чөлөөт радикалаас хамгаална.
- Хуйханд цусны эргэлтийг нэмэгдүүлж, шим тэжээлийн хангамжийг сайжруулна.
- Гэмтсэн үсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
- Эх үүсвэр: самар, үр, бууцай, оливын тос, авокадо, киви.
Эдгээр амин дэмийг зохистой хэрэглэснээр үсний чанар, ургалт мэдэгдэхүйц сайжирч, эрүүл, өтгөн үстэй байх боломжтой.