-11.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Ууланд найз охиноо орхиод буусан Австри эрэгтэй ял сонслоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тусламж дуудах гэж буусан ч “санаандгүйгээр хөнөөсөн” гэж үзэв

Австри улсын шүүх 37 настай сонирхогч уулчин Томас П.-г найз охиноо санаандгүйгээр амь насаа алдахад хүргэсэн хэрэгт буруутай гэж үзэн таван сар хорих ял болон 11 мянган ам.долларын торгууль оноожээ. Найз охин нь авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Томас доош бууж тусламж дуудахаар явсан байна.

Майхан, хөнжил ашиглаагүй нь маргааны төвд оржээ

Гэвч тэр доошлохын өмнө найз охиноо майханд оруулж, дулаан хөнжил нөмрүүлэх зэрэг анхан шатны хамгаалалтыг хийхгүй орхисон гэж шүүх үзсэн байна. Томас яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаж чадаагүй аж. Хожим майхан, хөнжил хоёр найз охиных нь цүнхнээс олдсон байна.

Түүнчлэн Томас уулын цагдаа руу залгахдаа нөхцөл байдлыг тодорхой тайлбарлаагүй, тусламж зайлшгүй хэрэгтэй эсэхийг нэг мөрөөр хэлээгүй гэж дурджээ. Дараа нь “WhatsApp”-аар холбогдох гэж оролдсон ч хариу аваагүй байна. Харин Томас утасныхаа цэнэгийг хэмнэхийн тулд онгоцны горимд шилжүүлсэн байсан гэж мэдүүлжээ.

Прокурорууд түүний хуучин найз охиныг гэрчээр дуудсан байна. Тэрээр 2023 онд мөн ижил ууланд авирах үед зам сонголтын асуудлаар маргалдсаны улмаас Томас өөрийг нь шөнөөр орхин явж байсан гэж мэдүүлжээ.

Томас өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч шүүх хурал дээр “Намайг үнэхээр уучлаарай л гэж хэлмээр байна” хэмээн хэлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу