-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Увсын Малчин суманд менингитийн халдвар батлагдаж, 36 хүнийг тандалтанд хамруулав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Лабораториор батлагдсан тохиолдол, хүүхдийн биеийн байдал

Увс аймгийн Малчин суманд менингитийн халдварт өвчний нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар мэдээллээ. Өвчилсөн хүн нь 5 настай хүүхэд бөгөөд одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.

Ойрын хавьтлын судалгаа, шинжилгээний ажил

Аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн шуурхай баг Малчин суманд ажиллан ойрын хавьтлын судалгаа хийж, нийт 36 хүнийг тархвар судлалд хамруулжээ. Мөн назофарингитын үзлэг хийж, 25 хүнээс хоолойн арчдасны шинжилгээ авсан байна.

Сургалт, хими сэргийлэлт, иргэдэд өгсөн зөвлөмж

Малчин сумын төвийн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингит өвчний талаар сургалт, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх хими сэргийлэлт хийжээ. Эдгээрээс 15 хүртэлх насны 16 нь хүүхэд, бусад нь насанд хүрэгчид байсан байна.

Аймгийн ЭМГ-аас иргэдэд хандаж “Амны хаалтаа тогтмол зүүх, гараа савангаар тогтмол угаах, гэр, өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх”-ийг зөвлөж ажилласан талаар мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу