11.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 28, 2025

Увсын уянгат дуучин С.Жавхлан “Ардын жүжигчин” цол хүртлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд Улаангом хотноо ёслол төгөлдөр болж байна. Түүхэн ойг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тэдний дунд олон жил урлагийн салбарт хөдөлмөрлөж, бүтээлээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт дуучин Самандын Жавхлан “Монгол Улсын Ардын жүжигчин” хэмээх хүндтэй цолоор шагнууллаа.

С.Жавхлан нь:

  • Соёл урлагт 30 жил тасралтгүй зүтгэсэн
  • Монгол орны бүх аймаг, сум болон БНХАУ-ын Өвөр Монгол, ОХУ-ын Тува, Буриад, Халимагт аялан тоглолт хийсэн
  • Дэлхийн 30 гаруй улсад уран бүтээлээ хүргэсэн
  • Монгол туургатны соёлын харилцааг хөгжүүлэх зорилго бүхий “Хамаг Монгол” төслийг санаачилсан

Тэрээр “Зүүдэнд уяатай аав”, “Алсад суугаа ээж”, “Хөлгүй цэнхэр нуур”, “Монголжингоо”, “Миний найз”, “Дарьганга”, “Увс нуур” зэрэг 200 гаруй дуу дуулаад зогсохгүй:

  • “Хүүгийн бодол”, “Би монгол хүн” зэрэг 13 цомог
  • 15 бие даасан тоглолт хийж, түүхэнд тэмдэглэгдэх бүтээлүүд туурвижээ.

Ийнхүү Увсын цэнхэр хязгаараас төрсөн, ард түмний дуу хоолой болсон дуучин С.Жавхлан “Ардын жүжигчин” хэмээх нэр төрийн дээд цолыг хүртэж, эх нутгийнхаа ойн баярт утга төгөлдөр бэлэг барьсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here