25.1 C
Ulaanbaatar
Бямба, 8 сар 2, 2025

“Vandebo” хамтлагийн Эбо өсвөр насны хүүтэй холбоотой хэрэгт холбогджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Vandebo” хамтлагийн гишүүн Б.Эрдэнэболд буюу Эбо өсвөр насны хүүг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр түгж, анхаарлын төвд орлоо. Уг бичлэг нь өчигдрөөс эхлэн цахим орчинд эрчимтэй тархаж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.

Эбо бичлэг нийтлэгдсэний дараа өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийж, “Болоод өнгөрсөн. Хэрэг шийдэгдсэн” хэмээн мэдэгдсэн. Мөн тухайн өсвөр насны хүүг уг зодооныг санаачилсан, өөрөө түрүүлж өдөөн турхирсан гэж тайлбарласан байдаг.

Харин ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр уг асуудалд албан ёсоор хариулт өгч, “Энэ хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан болох нь тогтоогдсон. Иргэн Б.Эрдэнэболдын эл үйлдэлд өчигдөр зөрчлийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа” хэмээн мэдэгдэв.

Энэхүү дуулиант хэргийн талаар олон нийт хуулийн байгууллагын ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд тухайн бичлэгийн агуулга, цаашдын шалгалтын дүн олон нийтийн хүлээлтэд оржээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here