10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ватиканд шинэ папыг сонгох нууц чуулган тавдугаар сарын 7-нд эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ромын католик сүмийн шинэ тэргүүнийг сонгох кардиналуудын нууц чуулган 2025 оны тавдугаар сарын 7-нд эхлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг кардиналууд талийгаач пап Францисийн оршуулгын дараа хаалттай уулзалтаар гаргасан байна.

Шинэ папыг сонгох чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 80-аас доош насны 135 кардинал оролцож, 1.4 тэрбум католик шашинтны шинэ удирдагчийг тодруулах юм. Өмнөх чуулганууд хоёр өдөр үргэлжилж байсан ч энэ удаад олон кардинал анх удаа уулзаж байгаа тул илүү удаан үргэлжлэх төлөвтэй гэж Шведийн кардинал Андерс Арборелиус мэдэгдсэн байна.

Талийгаач пап Францис 2013 оноос хойш суудалд заларч, эмэгтэй санваартнууд болон бэлгийн цөөнхийн асуудалд анхаарал хандуулж, католик сүмд шинэчлэл хийхийг зорьж байв. Тиймээс дараагийн папыг сонгох үйл явцад шинэчлэлийг үргэлжлүүлэх хүсэлтэй болон уламжлалыг баримтлагч кардиналуудын хооронд өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.

Пап Францисийн оршуулгад дэлхийн олон орны удирдагчид болон нийт 400,000 орчим хүн оролцсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Шинэ Пап лам энэ хүнд хэцүү цаг үед сайн сайхан, амар амгаланг авчрах болтугай

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here