-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

“Virtuoso Gala Concert-2025” – Нэг оройдоо 15 авьяастан тайзнаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тоглолт хэзээ, хаана болох вэ?

Гарамгай уран бүтээлчдийн уламжлалт, нэгдсэн тоглолт болох 22 дахь удаагийн “Virtuoso Gala Concert-2025” 12 дугаар сарын 6-ны өдөр 18:00 цагт Улсын филармонийн тайзнаа болно.

Энэхүү үдэш нэгэн тайзан дээр:
– Сүүлийн жилүүдэд дотоодын тавцанд болон олон улсын тайзнаа амжилт гаргасан шилдэг өсвөрийн,
– Шинэ үеийн залуу үндэсний болон сонгодог хөгжимчид,
– Дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд Монголынхоо нэрийг өндөрт гаргаж яваа туршлагатай уран бүтээлчид
хамтдаа үзэгчидтэй уулзах юм.

Үндэсний хөгжмийн уран бүтээлчид

  1. Морин хуур – У.Төгсжаргал
    МУК-ийн ЕБС-ийн 7-р ангийн сурагч
    Бүтээл: Ц.Сүхбаатар – “Үүлэн бор”
  2. Ятга – М.Амина
    МУК-ийн ЕБС-ийн 9-р ангийн сурагч
    Бүтээл: өөрийн зохиол – “Зүрхэн эрдэнэ”
  3. Хуучир – Г.Нандин-Эрдэнэ
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курсын оюутан
    Бүтээл: Жоу Вэй – “Усан үзэм боловсорлоо”
  4. Шанз – М.Солонго
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курсын оюутан
    Бүтээл: Ли Бо Чан – “Намрын сүүлчээр”
  5. Ёочин – Б.Хатансарнай
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курсын оюутан
    Бүтээл: Ф.Лист – “Унгар рапсоди №2”

Сонгодог хөгжмийн уран бүтээлчид

  1. Төгөлдөр хуур – Г.Бадмаараг
    МУК-ийн ЕБС-ийн 5-р ангийн сурагч
    Бүтээл: Д.Кабалевски – Сонатина Op.13, No.1, III хэсэг
  2. Виолончель – Ч.Цэцэн
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курсын оюутан
    Бүтээл: К.Давыдов – “Усан оргилуурын дэргэд” Op.20 No.2
  3. Төгөлдөр хуур – О.Нандин
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курсын оюутан
    Бүтээл: Ф.Лист – “Баатарлаг” этюд
  4. Хийл – М.Азжаргал
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курсын оюутан
    Бүтээл: Вьетан – “Рондино”
  5. Цохивор хөгжим – Б.Марал
    МУК-ийн Мэргэжлийн сургуулийн III курсын оюутан
    Бүтээл: Т.Голински – “Luminosity” (“Огторгуйн гялбаа”)
  6. Төгөлдөр хуур – А.Мандалноров
    МУК-ийн багш
    Бүтээл: Ш.Өлзийбаяр – “Рапсоди”
  7. Төгөлдөр хуур – О.Энхмөнх
    Улсын филармонийн хөгжимчин
    Бүтээл: Ф.Шопен – Этюд, Op.10, №5
  8. Төгөлдөр хуур – Г.Болормаа
    МУК-ийн багш
    Бүтээл: С.В.Рахманинов – “Элегия”, ми-бемоль минор
  9. Дуучин – Х.Мөнхтүвшин (баритон)
    “Улаанбаатар” театрын гоцлол дуучин
    Дуулах бүтээлүүд:
    – С.Кардилло – CORE ‘NGRATO
    – Н.Жанцанноров – “Би хувьтай гэгдэх хүний нэг”
  10. Хийл – Х.Санчир
    Улсын филармонийн симфони найрал хөгжмийн ерөнхий концертмейстер
    Бүтээл: Витали – “Чаконне”, хийл ба төгөлдөр хуурт зориулсан бүтээл
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here