Дээд лигийн 30 жилийн ойд зориулсан онцгой тоглолт
Монголын волейболын дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Бүх оддын тоглолт” маргааш “Степп Арена” ордонд болох гэж байна. Тус тоглолтод үзэгчид болон волейбол сонирхогчдын санал хамгийн өндөр авсан 28 тоглогч оролцож, драфтын зарчмаар хоёр баг болж хуваагдан өрсөлдөнө.
28 тоглогч драфтаар хоёр багт хуваагдаж өрсөлдөнө
Энэ удаагийн “Бүх оддын тоглолт”-ын бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 легионер тоглогч багтсан нь тэмцээний чансаа, өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгох хүлээлт үүсгэж байна.
Эмэгтэй багуудыг хэн хэн ахлах вэ
- Нэгдүгээр багийн ахлагч: “Хилчин”-ий Б.Халиунзаяа (хоёр дахь удаагаа оролцоно)
- Хоёрдугаар багийн ахлагч: “Хөвсгөл долоон од”-ын Э.Анударь (анх удаа оролцоно)
Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл долоон од”-ын П.Энххүслэн хамгийн олон буюу дөрөв дэх удаагаа “Бүх оддын тоглолт”-д сонгогдсон байна. Мөн анх удаа оролцох монгол тоглогч долоо байгаа аж.
Эрэгтэй багуудыг хэн хэн манлайлах вэ
- Нэгдүгээр багийн ахлагч: “Дархан Могулс”-ын Г.Төрбат
- Хоёрдугаар багийн ахлагч: “Минтонетт Говь”-ийн Н.Бүрэнтөгс
Эрэгтэйчүүдээс дөрөв дэх удаагаа “Бүх оддын тоглолт”-д оролцох долоон тоглогч байгаа бол анх удаа хүч сорих дөрвөн тамирчин багтжээ.





