6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин тээврийн зогсоолын барилга эхэллээ — зорчигчдын хугацааг 2-3 цагаас 11 минут болгон хэмнэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улаанбаатарын дүүжин тээврийн анхны төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр Францын “POMA” групп ажиллаж байгаа бөгөөд Яармаг-Хархорин худалдааны төв чиглэлийн эхний шугамд нийт 148 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Энэхүү чиглэлийн 4.2 км замын тулгуур баганыг суурилуулах ажил 2025 оны гуравдугаар сарын 10-нд албан ёсоор эхэлсэн. Одоогийн байдлаар дүүжин замын багануудын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалт бүрэн дуусч, багануудыг холбох хавтан суурилуулах ажил эхэлсэн талаар төслийн нэгж өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд мэдээлэв.

Тус шугамын хүрээнд нийт 19 баганыг суурилуулах бөгөөд эдгээр нь газрын байршил болон геологийн нөхцөлөөс шалтгаалан 6.45-42 метрийн өндөртэй байх юм. Мөн Яармаг, Арцат талд нэг га талбайд 98 кабины гарааш, засварын цех, авто зогсоол баригдаж байна.

Төслийг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөсөн бөгөөд бүрэн ашиглалтад орсон тохиолдолд Яармаг-Өнөр хорооллын хооронд одоогийн байдлаар 2-3 цаг зарцуулж буйг ердөө 11 минут болгож хэмнэх боломжтой гэж үзэж байна.

Нэгдүгээр шугамын техникийн үндсэн үзүүлэлтүүд:

  • Трассын урт: 4.2 км
  • Цамхгийн тоо: 19
  • Тулгуур баганын өндөр: 6.45–42 м
  • Кабины багтаамж: 10 зорчигч
  • Тээвэрлэх хурд: 6 м/с
  • Салхины тэсвэрлэлт: 70 км/ц
  • Аялах хугацаа: 11 минут
  • Зогсоолын хэмжээ: 30×30 м
  • Нэг цагт тээвэрлэх хүчин чадал: 2,400 хүн

Энэхүү дүүжин тээврийн систем нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн ачааллыг хөнгөвчлөх зорилготой бөгөөд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ногоон шийдэл болж байгаагаараа онцлогтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here