29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Японд тархины долгионоор урлаг бүтээдэг технологи дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Япон улсын нийслэл Токио хотод байрлах нэгэн стартап компани хүний тархины долгионыг ашиглан орчин үеийн урлагийн бүтээл урлах шинэ технологийг танилцуулж, цахим орчинд шуугиан тариад байна. Энэхүү содон санааг “South China Morning Post” мэдээлсэн бөгөөд компанийн зүгээс хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг урлагийн өвөрмөц хэлбэрт буулган, худалдаанд гаргаж эхэлжээ.

Компанийн гол зорилго бол тархины үйл ажиллагааны өгөгдлийг зөвхөн шинжлэх ухааны судалгаанд ашиглах бус, шинэ үеийн урлагийн бүтээл болгон хөрвүүлэх юм. Үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд тус компани “BWTC Metaverse Store” нэртэй дэлгүүр нээж, хэрэглэгчдэд өөрсдийн тархины долгионоос бүтсэн урлагийн бүтээлээ тэндээс авах боломжийг олгож байна.

Хэрэглэгч тусгай төхөөрөмж зүүж, ердөө 100 секундын турш тархины долгионоо хэмжүүлснээр 1000 иений шагнал хүртэх боломжтой. Энэ хугацаанд тархины өгөгдөл боловсруулагдаж, тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн төлөв байдал зэргийг харгалзан, гоо зүйн дүрслэлтэй уран бүтээл болж хувирдаг.

Бүтээлийн үнэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж тогтоогддог. Үүнд тархины долгионы хэмнэл, давтамж, өвөрмөц байдал, тухайн үеийн бодол санаа болон дотоод сэтгэлийн байдал зэрэг орно. Тухайлбал, трамвайны бичлэг үзэж байсан хэрэглэгчийн бүтээл 13,900 иенээр үнэлэгдсэн бол, хоолны тухай бодож байсан өөр нэг хүний бүтээл 7,810 иенээр үнэлэгдсэн байна.

BWTC компанийн төлөөлөл “Бидний зорилго бол тархины долгионыг гоо зүйн уран зураг болгон хувиргаж, урлагийг технологитой холбох явдал юм. Бид эдгээр бүтээлийг цаашид олон нийтэд үзүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here