17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Японд төрөлтийн тоо түүхэн доод хэмжээнд хүрлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2024 онд Япон улсад төрөлтийн тоо түүхэндээ байгаагүй хамгийн бага түвшинд хүрч, нэг жилийн дотор төрсөн хүүхдийн тоо анх удаа 700 мянгаас доошиллоо. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн онд нийт 686,061 хүүхэд төрсөн нь 2023 оноос 41,227-аар бага үзүүлэлт юм. Энэхүү бууралт нь 1899 оноос хойш хөтөлж буй статистикт анх удаа ийнхүү доошилсон үзүүлэлт болж байна.

Энэ нь зөвхөн нэг жилийн бууралт биш бөгөөд төрөлт есөн жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа нь урт хугацааны хямралын үр дүн юм. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгээс тооцоолсноор төрөлт 2039 он хүртэл 680 мянганас доош орохгүй гэж үзэж байсан ч одоогийн байдлаар энэ таамаглалын доод хязгаарт хүрээд байна.

Мөн төрүүлэх хүүхдийн тооны дундаж үзүүлэлт буюу нийт үржил шимийн коэффициент 1.15 болж, өмнөх оныхоос 0.05 пунктээр буурсан нь түүхэн доод түвшин байлаа.

Нөгөө талаас, нас баралтын тоо мөн нэмэгдэж, 2024 онд 1,605,298 хүн нас барсан нь өмнөх оныхоос 29,282-аар нэмэгдэж, дахин шинэ дээд үзүүлэлт тогтоов. Ингэснээр төрөлт ба нас баралтын зөрүүгээр тооцох хүн амын бууралт 919,237 хүн болж, Японы түүхэнд бүртгэгдсэн хамгийн их бууралтад тооцогдож байна.

Тус яам төрөлтийн бууралтын шалтгааныг залуу үе гэр бүл болох, хүүхэд төрүүлэх хугацааг хойшлуулдаг, амьжиргааны баталгаагүй байдал, нийгмийн хандлагын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ. Мөн энэхүү хямралын хандлагыг зогсоохын тулд онцгой бодлогын арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here