29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Японы Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочилж, Жанрайсаг шүтээнд хүндэтгэл үзүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр албаны бүрэлдэхүүний хамт Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд айлчлан зочиллоо.

Түүнийг хийдийн тэргүүн, 30 дахь их хамба номун хан гэвш лхаарамба Д.Жавзандорж, дэд хамба гавж С.Гантөмөр болон хийдийн ахмад лам хуврагууд хүндэтгэлтэйгээр угтан авч, хийдийн түүхэн уламжлал, бурхны шашны гүн ухаан, соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Эзэн Хаан Нарүхито:

  • Монголын төр, түмний гүн хүндэтгэлт шүтээн болох Жанрайсаг бурханд мөргөж,
  • Буддын шашны төв болсон Батцагаан цогчэн дуганаар орж, тус хийдийн соёлын үнэт өв, шашин соёлын утга агуулгатай танилцлаа.

Гандантэгчэнлин хийдээс мэдээлснээр, энэхүү түүхэн айлчлал нь Монгол, Японы ард түмний олон зууны нөхөрлөл, харилцан ойлголцол, хүндэтгэлийн бэлгэдэл болохоос гадна хоёр орны шашин, соёлын салбарын харилцаанд чухал үйл явдал болж түүхэнд бичигдэхээр байна.

Эзэн Хаан Нарүхитогийн энэ айлчлал нь Монголын бурхны шашин, түүхэн дурсгалт газар, уламжлалт соёлын үнэт зүйлсийг олон улсын түвшинд харуулж, хүндэтгэх, түгээн дэлгэрүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here