17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

“Зайрмаг зээлсэнгүй” гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчийг зодож, хүнд гэмтэл учруулжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны орой 22:00–23:00 цагийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт байрлах хүнсний дэлгүүрт ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, нэгэн иргэн “зайрмаг зээлсэнгүй” гэх маргаанаас үүдэн дэлгүүрийн худалдагч эмэгтэйг зодож, хүнд гэмтэл учруулсан байна.

Хохирогчийн дүү уг хэрэгтэй холбоотойгоор цахим орчинд мэдээлэл түгээхдээ:
“Миний эгч хүнд байдалтай байна. Нулимсны сүв нь тасарсан, хараанд нь өөрчлөлт орсон” хэмээн бичжээ.

Хэргийг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагуудаас дараах мэдэгдлийг гаргасан байна. ЦЕГ-аас өгсөн тайлбартаа:
“Дундговь аймгийн Цагдаагийн газраас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаагаар баривчлах саналыг прокурорт хүргүүлээд шалгаж байна” хэмээн мэдэгдлээ.

Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг хууль хяналтын байгууллагууд шийдвэрлэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here